УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилсан "Шилдэг суралцагч" тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан 40 оюутан батламжаа гардан авлаа



Ховд их сургуулийн 40 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилгаар Ховд их сургуулийн оюутнуудын дунд "Шилдэг суралцагч" тэтгэлэгт хөтөлбөрийг 2019 оны 10-р сарын 01-ний өдөр зарласан. Тус тэтгэлэгт хөтөлбөрт Ховд их сургуулийн бакалаврын хөтөлбөрийн I-IV ангийн 96 оюутан хамрагдаж материал ирүүлсэн бөгөөд үүнээс оюутнуудын сурлагын дүн, амжилт, нийгмийн сайн дурын ажилд хандах хандлага, идэвх оролцоо, эсээ бичлэг зэрэг  тусгай шалгуур үзүүлэлтээр шилдэг 40 оюутныг шалгаруулсан байна. Эдгээр шалгарсан оюутнуудад "Шилдэг суралцагч" хөтөлбөрийн батламж гардуулах арга хэмжээ өнөөдөр /2019.11.01/ Ховд их сургууль дээр боллоо.



Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон Ховд их сургуулийн удирдах ажилтан, багш, оюутнуудын төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан 40 оюутанд "Батламж", тус бүр 400 мянган төгрөгийн тэтгэлэг гардуулан өгч, сурлагын өндөр амжилт хүслээ. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь оюутны сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх, цаашлаад суралцах хүсэл, идэвх оролцоог дэмжих давуу талтай болохыг албаныхан онцоллоо. 

ВИДЕО:











<
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ