“Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” төслөөс “Нөхцөл байдлын үнэлгээ” хийжээ



Ховд аймагт хэрэгжиж буй “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” төслийн хүрээнд иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйлчилгээний чанар ба хүртээмжийн өнөөгийн байдал нь үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд хэрхэн нийцэж буй, тулгамдсан асуудлууд болон цаашид  үйлчилгээг сайжруулах боломжийг илрүүлэх зорилгоор Үенч  сумын эрүүл мэндийн төв, Мөст сумын Сум дундын эмнэлэг, Жаргалант сумын “Жаргалан” болон “Баатархайрхан” Өрхийн эрүүл мэндийн төв дээр “Нөхцөл байдлын үнэлгээ” хийжээ. 
Тус үнэлгээний нэгдсэн тайлан, үр дүнг танилцуулах “Зохицуулах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан” 11 дүгээр сарын 04-ний өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болов.



Хуралд “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” төслийн багийн гишүүдээс гадна аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтэн, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын төлөөлөл оролцож, цаашдын уялдаа холбоо, анхаарах асуудлуудын талаар харилцан санал солилцов. 

ВИДЕО:






<
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ