-Аргын тооллын 11 сарын 10. Ням (Адьяа) гараг / 2019 /



-Аргын тооллын 11 сарын 10. Ням (Адьяа) гараг / 2019 /
-Билгийн тооллын шинийн 13, цагаагчин гахай, дэлгэрүүлэгч-26 од, суудал хий, мэнгэ 2 хар, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:49-17:22.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулбал аз жаргал ирэх маш сайн. Гэвч могой, бар, туулай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, гахай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Байшин, балгад тэргүүтэн газар шорооны үйл, замд гарах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, номын хурим, ном заалгах, гөлөг тэжээх, мал адгуус муулах үйлд сайн. Мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ дээл эсгэх, мал худалдан авахад муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ