-Аргын тооллын 11 сарын 14. Пүрэв (Бархасвад) гараг/ 2019 /



-Аргын тооллын 11 сарын 14. Пүрэв (Бархасвад) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 17, хөхөгчин туулай, чөлөөт эх-3 од, суудал огторгуй, мэнгэ 7 улаан, үл тохирохын барилдлагатай өдөр. Тэрсүүд өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:55-17:17.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул тэрсүүд өдөр маш муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, туулай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ