“Тогтвортой амьжиргаа-3” төслийн баг Үенч, Алтай, Булган суманд ажиллав



ОНХС-ийн үйл ажиллагааг дэмжих, сумдын удирдлага, холбогдох мэргэжилтнүүдийг чадваржуулах замаар ОНХС-ийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төсөл, арга хэмжээг иргэдийн саналын дагуу эрэмбэлэх талаар мэдээлэл хүргэх, арга зүйн зөвлөгөө өгөх, сумдын сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор ”Тогтвортой Амьжиргаа-3” төслийн орон нутгийн зохицуулагч Ж.Батсайхан  11 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Ховд аймгийн Үенч, Алтай, Булган суманд ажиллалаа.



Энэ үеэр сумын удирдах ажилтнууд, ИТХ-ын төлөөлөгч, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, ОНХС-ийн үйл ажиллагаанд иргэдийг идэвхтэй оролцуулах, ирсэн саналыг зөв зүйтэй нэгтгэх, эрэмбэлэх талаар мэдээлэл өгсөн юм. Ингэснээр цаашид сумын иргэдийн бодит хэрэгцээнд тулгуурласан хөгжил, бүтээн байгуулалтыг сум, орон нутагтаа олноор бий болгох боломж өргөжих давуу талтай гэж албаныхан ярьж байна. 

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ