"Нью Минерал" ХХК-н Бетон зуурмагийн үйлдвэрт дараах мэргэжлээр ажилчин авна



1. Барилгын материал үйлдвэрлэлийн технологич инженер:/1 хүн/
• Компанийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний технологийг тодорхойлон орц, нормд байнгын хяналт тавих замаар бүтээгдэхүүний чанарыг тогтмол хэмжээнд барьж үйлдвэрлэлийн ашигт ажиллагааны түвшин, компанийн нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэгдсэн ажлыг хэрэгжүүлэхэд оршино. Мөн үйлдвэрийн ажилчдыг шуурхай удирдлагаар хангаж, үйлдвэрийн дамжлага бүрийн технологийн горимд хяналт тавьж стандартын шаардлага хангасан хийц үйлдвэрлэх.
• Төслийн явцад төслийн бичиг баримтыг тухай бүр  хөтөлж, бичиг баримтын бүрдлийг хангаж ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага:
• Барилгын материал үйлдвэрлэлийн технологич инженер мэргэжилээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан туршлагатай байх.  
• Ажлын зураг уншиж, төсөв төлөвлөгөө хийж чаддаг байх
• Багаар ажиллах, ачаалал даах, удирдан зохон байгуулах чадвартай байх
2. Барилгын материалын лабораторын  лаборант-/2 хүн/
• Компанийн үйлдвэрлэж буй бетон зуурмаг, бетон хийц тус бүрээс өдөр тутам дээж авч лабораторит болон талбай дээр очиж орц- норм, конусан суулт, агаарын шинжилгээг байнга /өдөр бүр/ хийж дүгнэлт гаргах,  мөн материал түүхий эдийг ирэх бүрт дээж авч шинжилгээг хийж хяналт хийх замаар бүтээгдэхүүний чанарыг тогтмол хэмжээнд барьж  үйлдвэрлэлийн ашигт ажиллагааны түвшин, компанийн нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэгдсэн ажлыг хэрэгжүүлэхэд оршино. 
Ажлын байранд тавигдах шаардлага:
• Мэргэжлийн үнэмлэх, сертификат, дипломтой байх
• Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан туршлагатай байх.  
• Microsoft office програмууд дээр ажиллах чадвартай
• Багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх
Бүрдүүлэх материал:
• Анкетыг Алтай трестийн байрны 2 давхарт ирж бөглөнө.
• Мэргэжлийн үнэмлэх, сертификат, дипломыг хавсралтын хамт нотариатаар батлуулсан хуулбар
• 3*4 хэмжээтэй цээж зураг /сүүлийн 3 сарын дотор авхуулсан байх/
• Иргэний цахим үнэмлэхний хуулбар нотариатаар батлуулсан хуулбар
Анкет хүлээн авах хаяг:  Ховд аймаг, Жаргалант сум, Алтай Трестийн байрны 2 давхар, Westurgoo@gmail.comхаягаар ирүүлж болно.
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт материал бүрдүүлж болно.
Утас: 99915797, 80700315, 
Материал авах хугацаа: 2020.02.20-с 2020.03.10




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ