“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр" зарлагдлаа



“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”

Зорилго: 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан байнгын ажлын байрыг нэмэгдүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд хөтөлбөрийн зорилго оршино. 
Хамрах хүрээ: 
-Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэртэй, тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн байдал нь төслөө хэрэгжүүлэх боломжтой иргэн 
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, байнгын асаргаанд байдаг хүүхдээ асарч буй эцэг, эх 
Санхүүгийн дэмжлэгийн хэмжээ, эргэн төлөлт:
-Эргэн төлөгдөх төслийн санхүүгийн дэмжлэгийн 5,0 хүртэл сая төгрөг, 
-Эргэн төлөгдөх төслийн санхүүгийн хугацаа  48 сар хүртэл хугацаанд  50 хувь эргэн төлнө.
Тавигдах шаардлага:
-Төслөө хэрэгжүүлэх боломжтой иргэн
-2017-2018 онд санхүүгийн дэмжлэгт хамрагдаагүй байх
-Ажлын байр бий болгох
Бүрдүүлэх материал: 
1. Төсөл 
2. Иргэний үнэмлэхийн хуулбар
3. Багийн Засаг даргын тодорхойлолт
4. Хувийн өргөдөл 
5. Ажлын байр, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний зурагт танилцуулга
6. Мэргэжлийн үнэмлэхтэй бол хуулбар
7. Хөдөлмөрийн чадвар алдсан тухай комиссын шийдвэр
Төсөл хүлээн авах хугацаа:                              
 2020 оны 03 сарын 20 хүртэл                   
Утас: 94058805, 80878805

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ