Аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан Шуурхай штабын ажлын хэсэг БОЭТ-д ажиллав



Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан Шуурхай штабын ажлын хэсэг  Бүсийн оношилгоо эмчилгээний төв \БОЭТ\-д ажиллалаа. Энэ үеэр БОЭТ-ийн  коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж буй ажил, бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудлыг сонссон юм.



БОЭТ-ийн ээлжийн сувилагч нар  өдөр бүр үйлчлүүлэгчдийн халууныг үзэж, регистер, утасны дугаарыг тэмдэглэн бүртгэлжүүлж байна. Түүнчлэн коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангах зорилгоор эмч, сувилагч, туслах мэргэжилтнүүдэд сургалт  зохион байгуулж халдварын  голомт бүсэд ажиллах 5 хүнтэй 3 баг бүрдүүлжээ. Шаардлагатай тохиолдолд 4 хүнтэй 3 багийг нэмж гарган гэж холбогдох салбарын мэргэжилтнүүд хэлэв. Мөн халдвартын тасгийн 1, 2 давхарт өвчтөний 30 ор болон эмч мэргэжилтний 15 ор гээд нийт 45 ортой тусгаарлах байрыг бэлджээ. Шаардлагатай тохиолдолд ор нэмж гаргах боломжтой гэж мэргэжилтнүүд  онцоллоо.  

ВИДЕО:








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ