Тогоочдын холбооны хамт олон үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад өдрийн хоол цайгаар үйлчилжээ



"COVID-19"
халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар Жаргалант сумын хэмжээнд хяналтын постууд ажиллаж байна. Ард иргэдийн эрүүл мэндийн төлөө 24 цагийн турш үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад талархал илэрхийлж төрийн болон төрийн бус байгууллага, зарим аж ахуйн нэгж, иргэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд халуун хоол цайгаар үйлчилж, ажилд нь дэмжлэг үзүүлсээр байна. Өнөөдөр /2020.03.14/ Тогоочдын холбооны Ховд аймаг дахь салбарын хамт олон үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад өдрийн хоол цайгаар үйлчилж, хамтран ажиллажээ. 



Дэлхийн олон улс оронд халдварт өвчин тархсан энэ цаг үед иргэд төр, засгийн бодлого шийдвэрийг дагаж мөрдөхийн зэрэгцээ үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад хоол цайгаар үйлчилж, сэтгэлийн дэм өгч, хамтран ажиллаж байгаад мэргэжлийн байгууллагууд талархалтай байна. Хамгийн гол нь үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад халуун хоол, цайгаар үйлчлэх гэж байгаа бол  Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай штабын 70433801 утсанд урьдчилан мэдэгдэж, хамтран ажиллах нь зүйтэй юм.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ