Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар 4 асуудал хэлэлцэн баталлаа



Өнөөдөр /2020.04.08/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо. Хуралдаанд ирвэл зохих 11 тэргүүлэгчээс 7 хүрэлцэн ирж 63,6 %-ийн ирцтэйгээр хуралдаж дараах 4 асуудлыг хэлэлцэв. 
Үүнд: 
1. "Алдарт эх"-ийн нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулах тухай
2. Ажлын хэсэг байгуулах тухай /Сонгуулийн саналын хуудас устгах/ 
3. Санал уламжлах тухай /Аймгийн сонгуулийн хороо байгуулах/
4. Төрийн дээд шагналд тодорхойлж өргөн мэдүүлэх тухай гэсэн асуудлуудыг тус тус хэлэлцэн баталсан юм. 



Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор Ховд аймгаас “Эхийн алдар” 1 дүгээр зэргийн одонгоор 41, “Эхийн алдар” 2 дугаар зэргийн одонгоор 344, бүгд 385 эхийг шагнуулахаар тодорхойлолт, материалыг Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болов.
2016 онд явагдсан Улсын Их Хурал болон орон нутгийн сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг устгах ажлын хэсгийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Баяртуяаг ажлын хэсгийн ахлагчаар, аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн Архивын тасгийн Сан хөмрөгийн эрхлэгч С.Батдоржийг Нарийн бичгийн даргаар томилох саналыг МУ-ын сонгуулийн ерөнхий хороонд уламжилна.   
Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зоион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангахаар аймгийн Сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж,  аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнг аймгийн Сонгуулийн хорооны даргаар, аймгийн Нийтийн номын сангийн захирал Т.Эрдэнэтуяаг  аймгийн Сонгуулийн хорооны Нарийн бичгийн даргаар томилох саналыг МУ-ын Сонгуулийн ерөнхий хороонд уламжилна.   
Түүнчлэн төрийн дээд шагналаар 25 хүнийг шагнуулахаар тодорхойлолт, материалыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болов.

ВИДЕО:











Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ