Тодруулга: Хачигт халдварын талаар...



Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь сүүлийн 10 орчим жилийн хугацаанд хачигт халдварын тандалт  шинжилгээ хийж байна. Тэгвэл сүүлийн үед хийсэн судалгааны дүнгээс үзэхэд Ховд аймгийн нутаг дэвсгэрт байгаа нийт хачигний 90 хувь нь өвчлөлтэй гарчээ. Тухайлбал, өнгөрсөн 2018 онд 598 хачиг цуглуулж шинжилгээ хийхэд 596 нь халдварын өвчлөлтэй гэсэн хариу гарсан байна. Мөн өнгөрсөн онд Цэцэг сумын Хүрэн толгой гэх газарт  хачигт халварын байгалийн шинэ голомт нээгдсэн болохыг мэргэжилтнүүд ярьж байлаа. Иргэн хачигт  хазуулсан тохиолдолд биенд  тууралт гарах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн хачигт хазуулсан бол шууд авч хаяхгүйгээр мэргэжлийн байгууллагад хандан авахуулах, үзлэг шинжилгээ өгч байхыг Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс уриалав.

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ