Урлаг, спортын байгууллагын үйл ажиллагааг дэмжиж аймгийн ХДТ, БТСГ-т автобус гардуулав.

Image may contain: 1 person, standing and outdoor

ХДТ-ын хамт олон энэ онд 70 жилийн ойгоо тэмдэглэнэ. Түүхэн энэ ойн босгон дээр аймаг, орон нутгаас унааны мөн театрын барилгын гадна засварын асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Өнөөдөр /2020.04.10/ аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав нар ХДТ-ын хамт олонд автобусыг нь хүлээлгэн өгч, олон сайхан уран бүтээлээр үзэгчдийнхээ мэлмий, сонорыг мялаах аяны алтан шар зам нь өлзийтэй байхын ерөөл дэвшүүлэв.

Image may contain: one or more people, people standing, suit and outdoor

ХДТ-ын өмнө нь ашиглаж байсан ФУРГОН маркийн авто машин нь олон жилийн ашиглалтын явцад хуучирч муудсан, багтаамж муу учраас хөдөө орон нутгийн иргэдэд урлаг, соёлын үйлчилгээ хүргэхэд төдийлөн шаардлага хангахгүй байсан юм. Тэгвэл одоо 66 хүний бүрэлдэхүүнтэй ХДТ-ын хамт олон түүхэндээ анх удаа олон хүний багтаамжтай буюу 45 хүний суудалтай автобустай боллоо.

Image may contain: sky and outdoor

Ховд аймгийн тамирчид, хүүхэд багачууд аймаг, бүс, улсын аварга шалгаруулах тэмцээн уралдаанд оролцоход мөн л унааны асуудал хүндрэлтэй байсан. Тийм учраас мөн аймаг орон нутгаас 24 хүний суудалтай автобус хүлээлгэн өгч багш, дасгалжуулагч, тамирчдад спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Image may contain: 1 person, suit

Энэ үеэр БТСГ-ын хамт олон "COVID-19"-ээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулан өгч буй мөнгөн хандиваа аймгийн Засаг дарга, ОК-ийн дарга Б.Дүгэржавд гардуулан өгөв.

Image may contain: 14 people, people standing and outdoor

Image may contain: 12 people, people standing and outdoor
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ