ТОДРУУЛГА: Аймгийн ИТХ-ын Сонгуулийн тойрог, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай...



Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр /2020.04.24/ хуралдав. Хурлаар “Мянган-Угалзат”, ОНӨААТҮГ, “Ховд суварга” ОНӨААТҮГ, “Шим-Ус” ОНӨААТҮГ-ын 2020 оны төсөв төлөвлөгөө батлах тухай, үндсэн хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай, үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай, нээлттэй дуудлагын худалдаа зарлах тухай зэрэг өмч хөрөнгийн 22 асуудал хэлэлцсэн. Мөн аймгийн ИТХ-ын Сонгуулийн тойрог, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг  тогтоох тухай, төрийн дээд шагналд тодорхойлох болон аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнах  тухай зэрэг 6 асуудал хэлэлцэн батлав.  Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын Сонгуулийн тойрог, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг  тогтоох тухай асуудлын хүрээнд гаргасан шийдвэрийн талаар аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиас тодрууллаа. 

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ