Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн 2017-2019 онд...



Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас иргэдэд  үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор зургаан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүний нэг бол  “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр” нь юм. Тус хөтөлбөрийн үйл ажиллагаа нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг санхүүгийн болон дэмжлэгт үйл ажиллагаанд хамруулж, байнгын ажлын байрыг хадгалах, ажил хайгч оюутан, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчийг түр ажлын байраар хангаж, орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 2017-2019 онд орон нутгийн хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр бичил бизнес, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа 378  иргэнд 787.0 сая төгрөгийг 36 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөх нөхцөлтэй хүүгүй зээл хэлбэрээр олгож, ажлын байраа өргөтгөх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдүүлжээ.



Хөдөө орон нутагт өөрийн хичээл зүтгэлийн үр шимээр амьдрал ахуйгаа дээшлүүлж яваа хөдөлмөрч иргэд олон бий. Тиймээс Ховд аймгийн ХХҮГ-аас хэрэгжүүлж байгаа “Ажлын байрыг дэмжих” хөтөлбөрт хамрагдаж, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлж яваа Мянгад, Чандмань, Дөргөн, Цэцэг сумын зарим иргэдийн ажил үйлс, цаашдын зорилтын тухай сурвалжиллаа. “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн үр дүнд орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагаа өргөжих төдийгүй ажлын байрыг шинээр бий болгож байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ