Аймгийн Сонгуулийн хорооноос цахим хурал зохион байгууллаа



Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 2-ны өдрөөс албан ёсоор эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Сонгуулийн хорооноос  зургаадугаар сарын 03-ны өдөр бүх сумын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй цахим хурал хийлээ. Энэ удаагийн цахим хуралд аймгийн Сонгуулийн хорооны дарга, гишүүд болон  сумдын Сонгуулийн хороо, зарим хэсгийн хороодын төлөөлөл 100 гаруй хүн оролцсон юм. Цахим хурлын үеэр оролцогчид сонгуулийн тухай хууль, сонгуулийн үеэр шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх журам, нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед болон сурталчилгааны ухуулах байранд тавих хяналт, зохион байгуулалттай холбоотой зарим тулгамдаж буй асуудлын талаар харилцан ярилцав. 

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ