Аргын тооллын 6 сарын 8. Даваа (Сумьяа) гараг (2020)



Аргын тооллын 6 сарын 8. Даваа (Сумьяа) гараг (2020)
-Билгийн тооллын 18, хар морь, элдэв тэнгэртэн-20 од, суудал төмөр, мэнгэ 7 улаан, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:54-20:49.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Буяны үйл, хөрөнгө оруулах, хишиг даллага авах, эм найруулах, бурханд залбирах, сүм хийд босгох, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, бэрийн үйл, хурим хийх, хот байгуулах, нууц зөвлөгөөн хийх, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөхөл муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ