Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиунаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллав



Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиунаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллалаа. Ажлын хэсгийнхэн шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар \ГБХЗХГ\-ын  хамт олон хэрхэн ажиллаж байгаад хяналт тавьжээ. Мөн тус байгууллагын төлөвлөсөн ажил үүргийн биелэлт, ажилтнуудын мэргэшсэн байдлыг дүгнэж,  арга зүйн зөвлөмж өгсөн гэнэ.  



Тус ажлын хэсэг Ховд аймагт шинээр барьж байгаа хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байр, хайраар дүүрэн гэр бүлийн танхим, хүүхдийн оролцооны байгууллагын өрөөний тохижилт зэрэг бүтээлч ажлын явцтай танилцсан.
Ховд аймгийн 17 сумын хамтарсан багийн гишүүдтэй цахим хурал хийж, ажлын уялдаа холбоо, цаашид анхаарах асуудлын талаар харилцан санал солилцсон. Мөн иргэд, хүүхэд багачууд, залуу үеийн төлөөлөлтэй уулзан тандалт судалгаа хийсэн. Түүнчлэн орон нутгийн удирдлагуудтай уулзаж бодлогын түвшинд хамтран ажиллахаар тохиролцсон гэж аймгийн ГБХЗХГ-аас мэдээллээ. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ