“Коронавируст халдвар |Covid-19|-ын сэргийлэлт, хяналт, эмнэл зүйн менежмент” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалт болж байна



ЭМЯ-ны сайдын 2020.04.23 өдрийн 259 тоот тушаалын дагуу улсын хэмжээнд “Коронавируст халдвар /Covid-19/-ын сэргийлэлт, хяналт эмнэл зүйн менежмент” сэдэвт сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах зорилгоор 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсгийнхэн “Коронавируст халдвар |covid-19|-ын сэргийлэлт, хяналт, эмнэл зүйн менежмент” сэдэвт хоёр өдрийн сургалт зохион байгуулах замаар орон нутгийн сургагч багш нарыг бэлтгэж байгаа юм.  Сургалтад Ховд аймгийн ЭМГ, БОЭТ, Зоонозын өвчин судлалын төвийн эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн 20 хүн хамрагдаж байна. Тус сургалтын зардлыг ДЭМБ-аас хариуцан санхүүжүүлж байгаа аж.
Сургалтын хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх үйл ажиллагаа, коронавируст халдварын тархвар судлал, халдвараас сэргийлэх, хянах, эмнэлгийн зохион байгуулалт, зөв ангилах, тусгаарлах асуудал, сэжигтэй тохиолдол илрүүлэх, хөнгөн хэлбэрийг гэрээр эмчлэх менежмент, эрүүл мэндийн байгууллагын цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл, лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулах арга зүйн дадлага зэрэг сэдвээр мэдээлэл солилцож, туршлага хуримтлуулж байна. Энэ удаагийн сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нар цаашид сум, өрхийн эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнуудын дунд сургалт явуулах юм.   



ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ