2020 оны 06-р сарын 29-нөөс 07-р сарын 06-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв



Хур тунадас: 30, 7-р сарын 1-нд ихэнх нутгаар, 2-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. 
Салхи: 30-нд зарим газраар 10-12м/с, Алтайн салбар уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-10м/с. Борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Нийт нутгаар бага зэрэг сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байх төлөвтэй. 5-нд нийт нутгаар хална.
/Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: 29-30-нд шилжих шөнө, 30-ны өдөр нийт нутгаар, 7-р сарын 1-нд ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо орох тул борооны өмнөх нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОШГ-аас анхаарууллаа. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ