"Хог биш мод тарья" хөдөлгөөний хүрээнд 59584 ширхэг мод, бут, сөөгийг тарьжээ



Ховд аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны 2016-2020 оны стратеги төлөвлөгөөнд дэвшүүлсэн ”Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадварлаг, нээлттэй, ил тод болгон төлөвшүүлж иргэдийн оролцоотой эдийн засаг, нийгмийн ногоон хөгжлийн хүрээнд уламжлал-шинэчлэлийн уялдааг ханган олон тулгуурт эдийн засгийн болон хүний хөгжлийг дэмжсэн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлж олон үндэстэн, ястан ард түмний аж амьдралыг дээшлүүлэн ая тухтай ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлэхэд оршино" гэсэн байгууллагын эрхэм зорилгыг ханган ажиллаж байна.
Зорилтын хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас санаачлан агаар орчны бохирдол болон цөлжилтийг сааруулах, хотын тохижилт, хог хаягдал, ногоон байгууламжийн менежментийг сайжруулахад иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор “Хог биш мод тарья” хөдөлгөөнийг 2020 оны 04 дүгээр сарын 15-наас 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагууд, сумдыг хамруулан аймгийн хэмжээнд өргөн цар хүрээтэй зохион байгууллаа.

Image may contain: tree, sky, plant, cloud and outdoor

Сурталчилгааны чиглэлээр:
- Мэргэжлийн байгууллага, ойжуулагч, цэцэрлэгжүүлэгчидтэй хамтран мод тарих, арчлах ач холбогдлыг харуулсан товч мэдээлэл бүхий сурталчилгааны 4цуврал зөвлөмж, 20 постер, 12 видео шторк бэлтгэн цахим сүлжээнд байршуулж давхардсан тоогоор 22230 хүн үзсэн байна.
- TV9 телевизийн Монгол коммент нэвтрүүлэг, ASU.MN сайт, News.zindaa.mn, Erennews.mn сайт, Ховд аймгийн ИТХ-ийн Khural.khovd.mn сайт, фэйж хуудас болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээрүйл ажиллагааны явцыг дамжуулан ажилласан байна.
- Үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор аянд нэгдэж байгаа иргэдэд зориулан “Хог биш мод тарья”нэртэй фэйсбүүк хүрээ хийж, уг хүрээгээр иргэд нүүр зургаа өөрчлөн, иргэдийг уриалсан нөлөөлөл бүхий 3 цуврал видео бэлтгэн цахим хуудсанд байршуулсныг 2730 хүн үзсэн байна.
- Мэргэжлийн байгууллагуудтай хамтарч модны суулгац болон бордоо, мод тарих зөвлөгөө зэргийг багтаасан багц гаргаж 150 ширхэгийг хэвлэн тарааж иргэдийг мэдээллээр ханган ажиллажээ.

Image may contain: 1 person, standing, mountain, sky, outdoor and nature

Үндсэн арга хэмжээний хүрээнд:
- Хөдөлгөөний хугацаанд тариалах модны багцын үнэ, тариалалтын үе шатуудын талаар санал солилцож, модны багц үнийг гаргав. Ингэснээр хөдөлгөөнд хамрагдаж мод тарьж байгаа айл, өрх, албан байгууллагууд модны суулгацыг ижил үнээр худалдан авах боломж бүрдэж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аймгийн БОАЖГ, Ойн анги, болон хувиараа аж ахуй эрхэлдэг 5 иргэнтэй хамтран нийт 7 цэгээр 10030 ширхэг мод худалдаалж, 1113 хүнд мод тарих, болон арчлах зөвлөгөө өгч хамтран ажилласан байна.
- Өрх бүрийг 3 ширхэгээс дээш мод тарихыг уриалж, энэ ажлын хүрээнд 1037 өрх хашаандаа 13373 ширхэг мод тарьсан байна.
- Аймгийн хэмжээнд шинээр мод тарих, тарьсан модоо арчилж, хамгаалах ажлыг эрчимжүүлэх чиглэлийг өгсний дүнд,Жаргалант сумын хэмжээнд 47 аж ахуйн нэгж 4121 ширхэг мод, орон нутагт 16 сумын 92 аж ахуй нэгж ойр орчин, цэцэрлэгт хүрээлэн, бичил цэцэрлэгт нийт 42090 ширхэг мод тарьсан байна.
- Хөдөлгөөний хүрээнд Булган суманд Ногоон Булган-90 жил 90000 мод төсөл, 15 га талбайд Агро парк, Дарви суманд 2000 м2 газарт Цаг уурын талбай, Жаргалант суманд 3.5 га талбайд Ногоон паспорт-Ногоон төгөл бичил цэцэрлэг мөн5 га газарт 2 нэрэмжит төгөл, байгуулагдлаа.
- Дарви, Дөргөн, Жаргалант, Зэрэг, Манхан, Мөнххайрхан, Мянгад сумдад нийтдээ12603 м2 талбайд зүлэгжүүлэлт хийж, 57 м2 талбайд цэцгийн мандал байгуулав.

Image may contain: one or more people, people standing, tree, outdoor and nature

Хүн амын хурдацтай өсөлт, төвлөрөл, хотжилтын нөлөөгөөр хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан хөрс, агаарын бохирдол, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт нь байгаль орчинд төдийгүй нийгэм, эдийн засаг, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг хүлээн зөвшөөрч Ховд аймаг ногоон хөгжлийн чиг баримжаагаар хөгжих хэтийн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Иймд аймгийн хэмжээнд 2 сарын турш “Хог биш мод тарья” хөдөлгөөн өрнүүлсэнээр 4775 иргэн гар бие оролцон ажиллаж, Алим, Чацаргана, Ранетка, Интоор, Бэсрэг алим, Үрэл, Үхрийн нүд, Улиас, Хайлаас, Шар хуайс, Бургас, Гацуур зэрэг 12 төрлийн 59584 ширхэг мод, бут, сөөгийг тарьж, аймгийн ногоон байгууламжийн талбай, таримал ойн хэмжээ, усны болон хүчил төрөгчийн эх үүсвэрийг нэмэгдүүлсэн байна. 
Энэхүү хөдөлгөөнөөр иргэдийн байгальтай зүй бусаар харьцах хандлагыг өөрчлөх нөлөөлөл, сурталчилгааны ажлыг түлхүү явуулж, мод тариад орхих бус, тарьсан модоо хэрхэн арчилж ургуулах, хамгаалах талаар мэдээллийг өгсөн нь уг ажлыг үр дүнтэй болгож, иргэдийн байгаль орчноо хамгаалах уламжлалт ёс заншил, байгальд ээлтэй ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэх үндэс тавигдлаа гэж аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээллээ. 

ВИДЕО:


Image may contain: sky, mountain, cloud, house, outdoor and nature

Image may contain: one or more people, plant, flower, outdoor and nature




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ