Буянт голын зусланд 700 гаруй өрх байна



Ховд аймгийн Жаргалант сумын нутаг Буянт голын ай сав дагуу зусланд гарсан айл өрхийн бүртгэл судалгаа хийжээ. Тус ажлын хүрээнд Жаргалант сумын ИТХ-ын ажлын алба, 12 багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, ЗДТГ-ын мэргэжилтэн нар хамтран ажиллалаа. Буянт голын  зусланд нийт 700 гаруй өрх суурьшсан байна. Ингээд түүврийн аргаар 422 өрх, 1244 иргэнээс асуумж судалгаа авч,  үер усны гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг танилцуулсан аж. Мөн өрхийн зориулалтаар 301, хурим , сувилалын 11, түр оршин суугч 20,  эзэнгүй айл өрх 90 байгаа талаар тус тус бүртгэжээ. Түүнчлэн 188 өрх нь Буянт голын зусланд суурьших зөвшөөрлийн хуудас авч,  хураамж төлсөн байна. Энэ үеэр нийт 14 ширхэг хогийн цэг, 20 бие засах газар тус тус байршуулсан гэж албаны эх сурвалж мэдээллээ. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ