2020-2021 оны хичээлийн жилийн бүтэц, зохион байгуулалтын талаар...



2020-2021 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан ЕБС, СӨБ-ын байгууллагын хичээлийн жилийн бүтэц, зохион байгуулалтын чиглэл, үйл ажиллагаа, анхаарах асуудлын талаар аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү мэдээлэл хийлээ.
2020-2021 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар аймгийн хэмжээнд ЕБС-д 20600 орчим сурагч, СӨБ-ын байгууллагат 7300 орчим хүүхэд сурч, хүмүүжихээс 1200 орчим нь 2 настангууд байна. 
Энэ хичээлийн жил нь онцгой цаг үед зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой. Иймээс хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг өмнөх жилүүд шиг хийхгүйгээр тухайн сургууль, цэцэрлэг нь цахим орчинд мэдээллээ хүргэж мэндчилгээ дэвшүүлэх хэлбэрээр өнгөрсөн хичээлийн жилийн ололт, амжилт, шинэ хичээлийн жилд хийх ажлынхаа зорилтыг эцэг, эх, сурагч, багш сурган хүмүүжүүлэгч нартаа танилцуулах замаар цахимаар нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгуулах аж.  
Мөн энэ хичээлийн жилд хичээл сургалтын үйл ажиллагаа 3 улирлаар зохион байгуулагдах юм. Ингэхдээ  төвийн сургуулийн хичээл танхимаар болон цахимаар хичээллэнэ. Хөдөөгийн сумдын хичээл танхимаар явагдаж, нэг ангид суралцах хүүхдийн тоо хязгаарлагдахгүй. Харин  аймгийн төвийн 7 сургууль, 16 цэцэрлэг дээр бүлэг дүүргэлт 20-25 байхаар төлөвлөсөн байна. Ингэхдээ тухайн анги нь үндсэн анги, дэд бүлэг гэсэн 2 бүлэгт хуваагдаж  сургалтын үйл ажиллагаа зохион байгуулагдах аж. 

ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ