Ховд аймгийн хэмжээнд нийт 55795 сонгогч бүртгэгджээ



Сонгуулийн тухай хуулийн дагуу "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгууль" ирэх аравдугаар сарын 15-ны өдөр болно. Тиймээс сонгуулийн үйл явц, бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг тодрууллаа. 
Ховд аймгийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Шинэ нам гэсэн 4 нам эвсэл болон Бие даан нэр дэвшигч нийт 105 нэр дэвшигч өрсөлдөнө.
Улмаар аравдугаар сарын 14-ний өдрийн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авна. Аравдугаар сарын 15-нд санал хураалт болох юм. Энэ оны есдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд нийт 55795 сонгогч бүртгэгдсэн аж.

Видео: 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ