Орон нутгийн ээлжит сонгуулийн 7 дугаар хэсгийн хорооны санал авах үйл ажиллагааны нээлт болов



Сонгуулийн тухай хуулийн дагуу "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгууль"-ийн санал хураалт энэ сарын 15-ны өдөр орон даяар эхэллээ. Орон нутгийн ээлжит сонгуулийн санал хураалтыг Ховд аймгийн хэмжээнд 17 сум, 91 багийн хэсгийн хороонд зохион байгуулж байна.  Ингээд орон нутгийн ээлжит сонгуулийн 7 дугаар хэсгийн хороо буюу Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн санал авах үйл ажиллагааны нээлт боллоо. 



Ховд аймгийн хэмжээнд нийт 55795 сонгогч санал өгөхөөр байна. Тэгвэл Жаргалант сумын тухайд нийт 19345 сонгогч бүртгэлтэй байгаагийн 1622 нь Магсаржав багийн иргэд юм. Санал хураалт орон нутгийн цагаар 19:00 цаг хүртэл үргэлжлэх тул иргэд харьяа санал авах байрандаа очиж саналаа  идэвхтэй өгөхийг зохион байгуулагчдын зүгээс уриалж байсан юм.  

ВИДЕО:









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ