Эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна

Image may contain: 1 person

МХЕГ-ын 2020 оны 01/75 дугаар удирдамжийн дагуу зах зээлд худалдаалагдаж буй хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, чанар стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд хяналт тавих зорилгоор  Ховд аймгийн МХГ-аас БОЭТ, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна. 



Урьдчилан сэргийлэх шалгалтыг зах зээлд түгээгдэж буй эм эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хамруулан дараах асуудлуудын хүрээнд үзлэг хийх замаар тэдгээрийн чанар, аюулгүй байдлыг хянан шалгах юм.
Үүнд:
-Хуурамч эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл
-Улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн,
-Бүртгэлийн загвараас зөрүүтэй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн,
-Хадгалалтын горим алдагдсан эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл,
-Хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг түгээж буй эсэхийг шалгаж илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоож, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ