2020 оны 11-р сарын 02-ноос 11-р сарын 09-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв



Хур тунадас:
04,05-нд зарим газраар ялимгүй хур тунадас, уулархаг нутгаар цас орно.
Салхи: 04, 05, 06-нд ихэнх нутгаар баруун, баруун өмнөөс 7-12м/с, зарим газраар 13-15м/с, Алтайн салбар уулсаар 16-18м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Бусад хугацаанд баруунаас 5-10м/с.
Агаарын температур: Хугацааны эхээр нийт нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 05-наас бага зэрэг хүйтэрч уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ