2020 оны 11-р сарын 09-нөөс 11-р сарын 16-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв



Хур тунадас:
16-нд зарим газраар ялимгүй хур тунадас, уулархаг нутгаар цас орно.
Салхи: 10,13,14-нд баруун, баруун өмнөөс 4-9м/с, зарим газраар 10-12м/с, Алтайн салбар уулсаар 12-14м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Бусад хугацаанд баруунаас 3-8м/с.
Агаарын температур: Хугацааны эхээр нийт нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 15-наас хүйтэрч уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ