Төрийн дээд одон медиаль гардууллаа



Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 123 дугаар зарлигаар Төрийн дээд одон медиалаар шагнагдсан нэр бүхий иргэдэд өнөөдөр \2020.12.17\ шагналыг нь гардуулан өгөв. Тодруулбал, Орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө олон жил үр бүтээлтэй ажилласан Ховд аймгийн Жаргалант сумын иргэн, хөгжмийн зохиолч Базарсадын Хүрэлбаатар, барилгын салбарын ахмад ажилтан Дарамын Дамдин нар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан юм.
Мөн Буянт сумын иргэн, бариа засалч Г.Шомбо, Баатархайрхан өрхийн эрүүл мэндийн төвийн бага эмч Х.Кулиза нар Алтан гадас одонгоор, ахмад настан Л.Пунсалдулам Хөдөлмөрийн хүндэт медиалаар тус тус шагнагдлаа. Түүнчлэн Жаргалант сумын иргэн, нийгмийн даатгалын газрын тэтгэврийн байцаагч Д.Дэлгэрмаа “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан” цол тэмдэг гардан авсан юм.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ