Төрийн дээд одон медаль гардууллаа

Image may contain: 3 people, people standing

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 123 дугаар зарлигаар Төрийн дээд одон медиалаар шагнагдсан иргэдийн төлөөлөл болох Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харъяат аймгийн Алдарт уяач Чүлтэмийн Норовсүрэн “Алтан гадас одон”-гоор шагнагдсаныг өнөөдөр /2020.12.24/ аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн гардуулан өгч баяр хүргэлээ. 
Ч.Норовсүрэн нь социалист нийгмийн үеэс эхлэн эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөж, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн ахмад малчин юм.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ