Мөс цөмрөх аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна



Энэ оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Ховд гол  42 см мөсөн бүрхүүлтэй буюу 10-20 тн даацтай байна. Харин  Хар-Ус нуур 64 см мөсөн бүрхүүлтэй буюу 10-20 тн даацтай, Булган гол 31 см мөсөн бүрхүүлтэй буюу жижиг суудлын автомашин явахад даах чадвартай байгаа аж. Мөн Буянт голын мөсний зузаан 52 см буюу 10-20 тн даах чадвартай байгаа юм. Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд бүрэн хүрч бэхжээгүй байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэжээ. Иймээс малчид, тээвэрчид гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр тээвэрлэлт хийхгүй байхыг анхаарууллаа. Мөн иргэдийг амралтын өдрүүдэд салхинд гарч зугаалах, загас агнуур хийхдээ мөс цөмрөх аюулаас сонор сэрэмжтэй байхыг Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс онцгойлон анхааруулж байна. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ