02 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ



2021 ОНЫ  02 САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Энэ сарын агаарын температурын дундаж нь нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.  

Энэ сард нийт нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар цас орох төлөвтэй байна.

Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 10–15 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Зөвлөмж
 
Энэ сард агаарын нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Харин хугацааны хувьд авч үзвэл сарын нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтрэнэ.

Хур тунадасны хувьд нийт нутгаар олон жилтйн дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Мөн нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим нутгаар цас орох бөгөөд салхины хурд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа  тул өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байна. Иймд сум орон нутгийн өвс тэжээлийн хүрэлцээг сайтар тооцож, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай  байгааг УЦУОШТ-өөс онцгойлон анхааруулж байна.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ