"Түүхийн багш -Теле хичээл онлайн багийн олимпиад"-ын уралдаан зарлалаа



Ховд аймгийн түүх нийгмийн ухааны багш нарын ""Түүхийн багш" пейж хуудасны 1 жилийн ой энэ онд тохиож байна. Иймээс ойн хүрээнд аймгийн Боловсрол соёл урлагийн газар, аймгийн Музей хамтран Эх түүхийн боловсролыг бүх нийтэд уриатай "Түүхийн багш-Теле хичээл онлайн багийн олимпиад"-ын уралдаан зарлалаа. Уралдааны зорилго нь сурагчдын эх түүхээ судлан мэдэх, шинжлэн судлах үйл ажиллагааг дэмжих, теле хичээлийг нийтэд түгээх, багш сурагчдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Иймд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ЕБС-ийн 25 сургуулийн мэргэжлийн багш нарыг идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах удирдамжаас харна уу!

No photo description available.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ