"Хүүхдэд ээлтэй Ховд" аян эхэллээ

May be an image of 1 person, sitting and indoor

Аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Ховд орон нутгийн хөтөлбөр санаачлан “Олон улсын гэр бүлийн өдөр”, “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр”-ийг угтан Орон нутаг дахь хүүхдийн эрхийн хэрэгжилтийг сайжруулах, хүүхэд хамгааллын зөрчлийг бууруулахад нөлөөлөх, гэр бүлийн хүүхдийн хөгжил, оролцоог орон нутгийн түвшинд идэвхжүүлэх олон талт үйл ажиллагааг зохион байгуулах, үйл ажиллагаагаар дамжуулан иргэд, хүүхдийн дуу хоолойг сонсох зорилгоор “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХОВД”  21 хоногийн аянг өрнүүлж эхэллээ.  Уг аянд аймгийн ЗДТГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Жаргалант сумын ЗДТГ зэрэг байгууллагууд хамтран оролцох юм. 

May be an image of 2 people, people sitting, people standing and indoor

“Хүүхдэд ээлтэй Ховд” аяныг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр /2021.04.21/  цахимаар хуралдаж, аяны хүрээнд хийх ажлын талаар санал солилцов.  Ингэснээр уг аяны хүрээнд цахим сургалт, хэлэлцүүлэг, видео шторк, хүүхэд хамгаалал, хүүхдийн аюулгүй байдлын чиглэлийн уралдаан, нөлөөллийн үйл ажиллагаа, подкаст, цахим эвент, хүмүүжлийн эерэг арга, хүүхдийн аюулгүй байдал чиглэлээр постер, сурталчилгааны материал хэвлэж олон нийтэд түгээх, гадна самбарт байршуулах зэрэг 16 ажил хийхээр ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа. 

May be an image of 4 people, screen and indoor

May be an image of one or more people, people sitting and indoor
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ