“Ариун шүд” шүдний эмнэлгээс БОЭТ-ийн хамт олонд дархлаа дэмжих бүтээгдэхүүн хүргүүллээ



Ковид цар тахлын дэгдэлтийн үед ард олныхоо эрүүл энх, аюулгүй байдлын төлөө аймгийн хэмжээнд 900 гаруй төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тэр дундаа халуун голомтод нь ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтан мэргэжил нэгт нөхдөдөө сэтгэлийн дэм, урам зориг өгөх нь энэ хүнд цаг үеийг хамтдаа даван туулахад ихээхэн дэм болох учиртай.

Ард иргэд байгууллага хамт олон мэргэжлийн байгууллага, ажилтан албан хаагчдад баярласан талархсан сэтгэлээ илэрхийлэхийн ялдамд чин сэтгэлийн тусламж хандиваа ч хүргүүлээд байна. Үүний нэг жишээ бол Б. Ариунтөмөр эрхлэгчтэй “Ариун шүд” шүдний эмнэлгийн хамт олон юм.
Тус эмнэлгийн хамт олон БОЭТ-ийн эмч эмнэлгийн ажилчид, албан хаагчдад 400 ширхэг дархлаа дэмжих кофе, халуун шоколад, лимонтой цай болон ханиалга намдаах гаа зэрэг 4 нэр төрлийн 900 орчим мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг хүргүүлж байгаагаа БОЭТ-ийн захирал Г. Шижирд албан ёсоор гардуулан өглөө.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ