Цагдаагийн алба хаагчид Англи хэлний анхан шатны сургалтад хамрагдлаа



Ховд аймаг дахь Цагдаагийн газар нь алба хаагчдынхаа хүний нөөцийн чадавх, Англи хэлний мэдлэг ур чадварыг нь дээшлүүлэх асуудалд анхаарч Ховд их сургуультай “ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ” байгуулан ажиллаж байна. Энэ удаад тус сургуулийн “НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛЫН ТӨВ”-ийн англи хэлний анхан шатны сургалтад нийт 30 алба хаагчийг хамруулжээ.



Тус төвийн Англи хэлний анхан шатны 64 цагийн хөтөлбөрт хамрагдан амжилттай суралцаж төгссөн зарим алба хаагчид өнөөдөр “БАТЛАМЖ”-аа гардан авлаа. Энэ үеэр анли хэлний анхан шатны сургалтад хамт олноо манлайлан сайн суралцсан 2 алба хаагчид ХИС-ийн гарын бэлэг гардуулав.

 
Алба хаагчид англи хэлний мэдлэгээ дээшлүүлсэнээр гадаад, дотоодын их дээд сургуульд бакалавр болон магистрын түвшинд суралцах боломжтой. Мөн тус Цагдаагийн газраар гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйлчлүүлж байгаа гадаадын иргэдтэй харилцахад алба хаагчдын гадаад хэлний мэдлэг чухал нөлөө үзүүлэх юм.  









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ