Монгол Улсын хошой аварга малчин Х.Бөрбай гуайнх 3000 гаруй толгой малтай



Ховд аймгийн Үенч сумын Жаргалан багийн малчин Хинатын Бөрбай гуай "МОНГОЛ УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН" цол хүртлээ. Тэрбээр 1300 орчим толгой мал тоолуулж "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН" цол хүртэж байсан бол 2015 онд 2500 гаруй толгой мал тоолуулж "УЛСЫН АВАРГА" харин энэ онд "УЛСЫН ХОШОЙ АВАРГА" болохдоо 3000 гаруй толгой мал тоолуулжээ. Нийт малын ихэнхийг хонин сүрэг эзэлдэг байна. 

Хошой аваргын хүндтэй шагналыг аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Батсуурийн Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг гэрт нь очиж гардуулан өгч баяр хүргэлээ. 



ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ