УИХ-ын гишүүн С.Бямбацогт ЭЕШ-д 800 оноо авсан Ховд аймгийн сурагчдад сургалтын төлбөрийн бүтэн тэтгэлэг олгохоор болжээ



Ховд аймгийн хэмжээнд 2021 онд нийт 1100 гаруй сурагч Ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа. Тэдгээр сурагчдаас ЭЕШ-д 800 оноо авсан бүх сурагчдад 1 жилийн сургалтын төлбөрийг 100 хувь олгоно гэдгээ УИХ-ын гишүүн С.Бямбацогт өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна. 

Мөн хамгийн өндөр оноо авсан 20 хүүхдэд тус бүр 1,0 сая төгрөгийн урамшуулал олгох юм байна. 

Элсэлтийн ерөнхий шалгалт болоход ердөө 14 хоногийн хугацаа үлдсэн. Нийт төгсөгчдөд амжилт хүсье. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ