Э.Даваажамц өнөөдрийн /06.16/ байдлаар 619 км замыг туулаад Баянхонгор аймагт очжээ



Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 15 дахь өдрөө гүйж байна. Ховд аймаг, Улаанбаатар хотын чиглэлийн 1500 км замд гүйж, онцгой амжилт гаргах мөрөөдөлтэй яваа ахлах ахлагч энэ өглөөний /06.16/ байдлаар 619 км замыг туулаад байна

Тэрбээр өнгөрсөн өдрүүдэд хугацаанд Ховд аймгийн замын сумууд, Говь-Алтай аймгийг туулан өнгөрч, өнөөдөр Баянхонгор аймагт очоод байгаа юм.

Ахлах ахлагч Э.Даваажамц орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, ирэх онд түүхт 100 жилийн ойтойгоо золгох Зэвсэгт хүчний 123 дугаар ангидаа жирийн алба хаагчийн хувиар бэлэг "барьж", цэргийн алба хаагчдын тэсвэр хатуужил, эр зоригийг олон нийтэд харуулж, цэрэг хүн өмнөө тавьсан зорилгоо хэрхэн биелүүлдгийг "ойлгуулахаар" зорьжээ.

Долдугаар сарын 10-нд буюу "Төрийн далбааны өдөр"-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалын дараа Жанжин Д.Сүхбаатарын талбайд очихоор төлөвлөн гүйж байгаа юм.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ