Дарви сумын Баянбулаг багийн малчин Ш.Баасандорж “Алтан хурга”-ны эзэн боллоо



МҮОНРТ, ХХААХҮЯ хамтран жил бүрийн сар шинийн босгон дээр “Алтан төлийн эзэн”-ийг шалгаруулдаг уламжлалтай. Эцэг эхээс өвлөсөн мал маллагааны арга туршлагаа бататгаж, 30 гаруй жилийн хугацаанд эрдэнэт мал сүргээ таван төрлөөр нь өсгөн үржүүлж байгаа малчин Ш.Баасандорж, түүний гэргий Я.Оюунбилэг нарын шагналыг Ховд аймаг дахь Дарви сумын нутгийн зөвлөлийн дарга, аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг, сумын удирдлагуудын хамтаар гардуулан өгч баяр хүргэв. 


Дарви сум нь 433 малчин өрхтэй. Үүнээс Баянбулаг багт 126 малчин өрх бий. Малчин Ш.Баасандорж нь Баянбулаг багаас тодорч буй хоёр дахь “Алтан төлийн эзэн” гэдгээрээ онцлогтой.



Эднийх 1500 гаруй малтай. Үүнээс 1200 орчим нь хонин сүрэг бөгөөд бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгох, малын ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлэхэд идэвх санаачлага гарган ажиллаж байна. Энэ жилийн тухайд 400 гаруй төл хүлээн авч амжилттай бойжуулжээ.

ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ