Э.Даваажамц 07 дугаар сарын 26-нд Ховд аймагтаа хүрэлцэн ирнэ



Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, АХ-ын 100 жилийн ой, Ховд аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, 2022 онд тохиох Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар анги байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан холын зайн гүйлт хийж Ховд аймгаас Дорнод аймаг хүртэл 46 хоногт 2127 км замыг туулан 07 дугаар сарын 17-ны өдөр бариандаа орсон билээ.



Эх орны баруун хязгаараас зүүн хязгаарыг зорин гүйж зорилгодоо амжилттай хүрч чадсан ахлах ахлагч Э.Даваажамц өнөөдөр /2021.07.22/ холын зайн гүйлтэд өмссөн дүрэмт хувцас, төрийн далбаагаа “Монгол цэргийн музей”-д хадгалуулжээ.


Тэрбээр ирэх 7 хоногийн Даваа гарагт /07 дугаар сарын 26-нд/ Ховд аймагтаа хүрэлцэн ирнэ. Э.Даваажамц болон дагалдан явсан баг бүрэлдэхүүнийг нутагтаа ирэх үеэр нь буюу мөн өдрийн 11:40 цагт Ард Аюушийн талбайд ёслол хүндэтгэлтэйгээр угтан авч аймаг орон нутгаас албан ёсоор хүндэтгэл үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ