Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх "Оролцоо" төсөлд бүртгүүлэх заавар

No photo description available.Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх "Оролцоо" төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ?
18-34 насны, сүүлийн 3 сар ажил, хөдөлмөр эрхлээгүй, их дээд сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагад суралцдаггүй ажилтай, орлоготой болж ирээдүйгээ өөрчлөх хүсэлтэй залуу та “ОРОЛЦОО” төсөлд төрийн үйлчилгээний цахим систем www.e-mongolia.mn ээр дамжуулан 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд бүртгүүлээрэй.
Төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ:
Та www.e-mongolia.mn төрийн үйлчилгээний цахим хуудсанд өөрийн нэр дээрх гар утасны дугаар болон интернет банкны эрхээрээ нэвтэрч орон “ОРОЛЦОО” төсөл гэсэн цэс дээр дарснаар бүртгэлийн асуултууд гарч ирнэ. • Цахим систем зөвхөн 18-34 насны залуучуудыг бүртгэх бөгөөд Та өөрийн регистрийн дугаараа оруулан шалгуулах юм.
WWW.E-MONGOLIA.MN цахим системээр өөрсдөө бүртгүүлэх боломжгүй залуус:
17 сумдын ЗДТГ-ын төр захиргааны нэг цэгийн үйлчилгээний WWW.E-MONGOLIA.MN цахим системийн операторуудад хандан бүртгүүлэх боломжтой. Мөн Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, сумдын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан албан хаагчдын тусламжтайгаар WWW.E-MONGOLIA.MN цахим системд нэвтрэн орж бүртгүүлэх боломжтой.

banner
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ