2021 оны 10-р сарын 04-ноос 10-р сарын 11-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв



Хур тунадас: 06-нд нутгийн баруун хэсгээр, 07, 08-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. 09-нд зарим газраар хур тунадас орно.

Салхи:  07-нд Алтайн салбар уулсаар, 08-нд ихэнх нутгаар 9-14м/с, зарим үед 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Бусад хугацаанд баруунаас 4-9м/с.

Агаарын температур: Алтайн салбар уулсаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9  градус дулаан байх төлөвтэй гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ