10 дугаар сарын 23-нд уулархаг нутгаар, 24-нд зарим газраар хур тунадас, цас орно



2021 оны 10-р сарын 18-ны өдрийн 20 цагаас 10-р сарын 19-ний өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Ховд аймгийн нутгаар: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 4-9м/с, зарим газраар 10-12м/с. Агаарын температур уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 3-8м/с. Агаарын температур шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

2021 оны 10-р сарын 20-ноос  10-р сарын 24-нийг  хүртэлх 5 хоногийн цаг агаарын  урьдчилсан  мэдээ

Хур тунадас: 23-нд уулархаг нутгаар, 24-нд зарим газраар хур тунадас, цас орно.

Салхи: 23,24-нд зарим газраар 6-11м/с, Алтайн салбар уулсаар 12-14м/с, зарим үед 15-17м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Бусад хугацаанд баруунаас 4-9м/с.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байх төлөвтэй. 24-нөөс хүйтэрч, уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан,  бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ