2021 оны 12-р сарын 13-наас 12-р сарын 20-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв



Хур тунадас: 14-нд уулархаг нутгаар, 15, 17-нд нутгийн зарим газраар, 16-нд уулархаг нутгаар, 20-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: 13, 14-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд  баруунаас секундэд 3-8 метр.

Агаарын температур: 15-17-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Алтай өвөр говийн нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн байна. 18-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Алтай өвөр говийн нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ