Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарт 1345 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хичээн зүтгэж байна



Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурлыг өнөөдөр /2021.12.30/ Ховд аймагт зохион байгууллаа. Тус хурлын үйл ажиллагаанд аймгийн удирдах ажилтнууд болон эрүүл мэндийн салбар байгууллагын ажилтан, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл 300 гаруй хүн оролцсон юм. 



Энэ үeэр Ховд аймгийн эрүүл мэндийн салбарын үүсэл, хөгжил, амжилт ололтын талаар албаныхан танилцуулж, үe үeийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн хөдөлмөр зүтгэлийг алдаршууллаа. Монгол Улсад Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжих эхлэл 1921 онд тавигдсан бол баруун бүсийн тулгуур төв-Ховд аймгийн тухайд 1925 онд "Чандмань-Уулын аймгийн эмнэлэг" нэртэйгээр орос эмч болон зургаан хүний бүрэлдэхүүнтэй, 15 ор, хоёр гэртэй байгуулагдаж байсан түүхтэй. Улмаар 1945 онд дотор, мэс засал, сүрьeэ, арьс өнгөний өвчнийг эмчлэх тасаг нээгдэх замаар Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа эхэлсэн байна.



Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт 1345 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж, баруун бүсийн 350 мянга гаруй иргэнд эрүүл мэндийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Энэ түүхэн15 "Монгол Улсын хүний гавьяат эмч" төрөн гарсан байна.  Мөн Коронавирусний халдварын тархалтын үeд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд 380 ор дэлгэж, 753 эмч, ажилтан улаан бүсэд ажиллаж, 3835 өвчтөнийг эмчилж, эдгэрүүлжээ.



Ийнхүү алслагдсан бүс нутгийн иргэдэд нэн шаардлагатай эрүүл мэдийн тусламж, үйлчилгээг цаг хугацаа алдахгүй хүргэх, мэргэжлийн ур чадвар шаардагдах мэс засал болон тусламж үйлчилгээний нэр төрөл, чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн үe үeийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл 100 гаруй хүн өнөөдөр төрийн дээд шагнал болон салбарын шагналуудаар энгэрээ мялаалаа.

ВИДЕО:









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ