БОЭТ-ийн Цусны төв өнгөрсөн онд 280 литр цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ



Өнөөдөр "Цусаа бэлэглэх өдөр". Ховд аймаг дахь Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн Цусны салбар төвийн хамт олон сар бүрийн гурванд тохиох донорын өдрөөр “Цусаа бэлэглэж цохилох зүрх бүхнийг аваръя” уриатай ажилладаг. Өнөөдөр 10-аад донор цусаа бэлэглэж 30 хүнд амьдрал бэлэглэжээ. Өнгөрсөн онд 500 орчим донороос цус цуглуулж нийт 280 литр бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. 

Тус төв нийтдээ есөн төрлийн цус, цусан төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж өөрийн аймгийн 17 сум, зэргэлдээх 4 аймгийн хил залгаа сумдын Эрүүл мэндийн төвийг цус, цусан бүтээгдэхүүнээр хангадаг. Одоогоор 7-10 хоногийн нөөцтэй байна. 

Ховд аймгийн хэмжээнд 1300 орчим донор бий.

ВИДЕО:

  


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ