Ховд аймагт ханиад томууны өвчлөл нэмэгдэх хандлагатай байна



2022 он гарсанаас хойш Ховд аймагт ханиад томууны өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. БОЭТ-ийн Хүүхдийн амбулаторийн тасгаар өдөрт дунджаар 35-40 хүүхэд үзүүлж байгаагийн дийлэнх хувийг вирусын шалтгаант томуу томуу төст өвчин эзэлж байгаа юм. 
Тодруулбал, Ховд аймгийн хэмжээнд 2022 оны 1-р сарын 7-ныг хүртэлх 1 дэх 7 хоногийн байдлаар БОЭТ-ийн амбулаториор 3000 гаруй хүн үйлчлүүлсний 200 гаруй нь амьсгалын замын халдварын өвчлөл гэж оношлогдсон байна. Энэ нь амбулаторийн нийт үзлэгийн 4 хувийг эзэлж байгаа юм. Одоогийн байдлаар 35 ортой хүүхдийн тасагт 42 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 0-5 насны хүүхдийн хатгалгаа дийлэнх хувийг эзэлж байна. Үүнийг дагаад Хүүхдийн тасгийн ачаалал нэмэгдэх хандлагтай байна.
Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол унд өгөх, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан шаардлагатай эм тариаг хэрэглэх хэрэгтэйг зөвлөж байна. Мөн дур мэдэн гэрээр эмчилгээ хийснээс үүдэн ямарваа нэгэн хүндрэл гарч болзошгүй гэдгийг анхаарууллаа.  

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ