Ховд аймгийн ОБГ-аас алба хаагчдын дунд спортын 3 төрөлт тэмцээн зохион байгуулж байна



Жил бүрийн 1-р сарын 13-ны өдрийг "Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсан өдөр" болгон тэмдэглэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын дунд спортын уралдаан тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Тус өдрийг угтан Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын дунд спортын  3 төрөлт тэмцээн зохион байгуулж байна.



Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 48-р анги, Эрэн хайх аврах анги, Булган сум дахь Онцгой байдлын хэлтэс, Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах, 70-р анги, Манхан сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг хамруулсан тус тэмцээн нь Онцгой байдлын байгууллагын үндэс суурь болсон Монгол Улсад гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд болж байгаагаа онцлогтой.


 
 Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, алба хаагчдын биеийн жингийн зохистой харьцааг хангуулах, спортыг сурталчлахад чиглэсэн уг тэмцээн нь  сагсан бөмбөг, гар бөмбөг, буухиа тэмцээн гэсэн гурван төрлөөр явагдаж байна. Тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 4 нийт 14 багийн 100 гаруй алба хаагчид оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм. Тэмцээний ангилал тус бүрээс эхний 3 байрыг шалгаруулж, алдаршуулна. 



ВИДЕО:

 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ