“NETCAPITAL” Санхүүгийн групп Ховд аймагт салбараа нээж зургаан хүнийг ажлын байраар хангалаа



“NETCAPITAL”
Санхүүгийн групп 2022 оны бизнес стратегийн томоохон зорилтуудынхаа хүрээнд өнөөдөр /2022.03.23/ Монгол улсын 15 аймагт нэгэн зэрэг салбараа нээлээ. Үүний нэг нь Ховд аймаг болж байна. 

“NETCAPITAL” Санхүүгийн групп нь 2008 онд байгуулагджээ. 330 гаруй ажилтантай. Ховд аймагт салбараа нээснээр зургаан хүнийг байнгын ажлын байраар хангаж байна.



Мөн хөдөө орон нутгийн иргэдэд арилжааны банк, санхүүгийн бусад байгууллагын нэгэн адил бүх төрлийн зээл олгож ажиллана. Гэхдээ хаяг, орлого нотлохгүйгээр хамгийн шуурхай олгодог “ХАМГИЙН АМАР ЗЭЭЛ" болон 2,0 сая төгрөг хүртэлх зээлийг барьцаагүй, хүүгүй олгодог "ГАР УТСАНД СУУРИЛСАН ДИЖИТАЛ ЗЭЭЛ" зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээ нь нь тус группийн нэг давуу тал аж.

“NETCAPITAL” Ховд салбар нь "Итгэл төв"-ийн дээд талд шинээр ашиглалтад орсон "Ирээдүй төв"-ийн нэг давхарт үйл ажиллагаа явуулж байна.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ