"Аймгийн аварга малчин"-аар шалгарсан Мөст сумын Цэцэггол багийн малчин О.Цэнд-Аюуш мал сүргээ чанаржуулахад анхаарч байна



Ховд аймаг 8000 гаруй малчин өрхтэй. Тэдний нэг нь Мөст сумын Цэцэггол багийн малчин Отгонбаярын Цэнд-Аюуш түүний гэргий Мөнгөнтуяа нар юм. Тэд аав ээж, өвөг дээдсээс өвлөсөн малч ухаан, арга туршлагаараа 34 жил мал маллаж байгаа. Ажилч хичээнгүй энэ гэр бүлийн олон жилийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-аар шалгарууллаа.



Аварга малчин гэр бүлийн хүндтэй шагналыг аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг гардуулан өгч баяр хүргэв. 



Аваргынх эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлж 1200 гаруй толгойд хүргэжээ. Энэ хавар 500-аад төл хүлээн авна. Одоогоор 300 гаруй эх мал төллөсөн. Мал сүрэг тарга тэвээрэг сайтай байсан учраас төлөө бүрэн бойжуулж байна.



Малчин О.Цэнд-Аюуш малынхаа тоог нэмэгдүүлэх биш харин чанаржуулах тал дээр анхаарч байгаагаа хэллээ. Тухайлбал, хоёр жил тутам Говь-алтай, Баянхонгор, Увс аймгаас эцэг мал авч малынхаа үүлдэр угсааг нь сайжруулдаг байна.



Буурлуудын буян, нутаг усны ахан дүүсийн дэмжлэг, уйгагүй хөдөлмөр зүтгэлийнхээ үр дүнд амжилтаа улсдаа үнэлүүлэх боломж бий.  


ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ